Ухаалаг утас сонгоход юуг анхаарах хэрэгтэй вэ?
Орчин цагийн техник технологийн хөгжил нь дэлхийн өнцөг бүрд ухаалаг утас үйлдвэрлэгчдийг бий болгосоор ирсэн. Өдгөө тэдгээр утас үйлдвэрлэгч дундаас тэргүүлэх болсон брэнд бол Xiaomi юм. Гагцхүү яагаад xiaomi-г тэргүүлэх ухаалаг утасны брэндийг үүсгэх болсон талаар танд тайлбарлая.
Дээд зэрэглэлийн тоноглол
Хамгийн шилдэг LCD дэлгэцийн технологиос хэдийнээ хэрэглэгчдийн сайшаал магтаалыг авсаар ирсэн өнгөний гайхамшгийг үзүүлэгч “Амолэд” өндөр давтамжийн дэлгэцийн хурд болон нягтар-шил таныг алмайруулах бөгөөд орчин үеийн шинэлэг технологид суурилагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Таны утас - таны найз
Xiaomi нь өөрсдийн хэрэглэгчийн хамгийн сүүлийн үеийн Android систем дээр суурилсан MIUI системтэй бөгөөд хосолсон, хэрэглэхэд амархан гэдгээрээ онцлог. (Second Space – гэж хэлэгдэх “нууц үг болгоноороо тусдаа хувийн орон зай үүсгэх” боломж ) Магад танд нууцлах зүйл бий бол энэ асуудлыг шийдэх зүйлс уг системд цөм бий. Дээр нь нэмээд танд өөрийн утсыг хүссэн дизайнаараа өөрчлөх мөн хуучин утаснаасаа хувийнхаа мэдээллийг шинэ утсандаа бүрэн суулгах боломжтой систем хангамж юм.
Өөрийн ертөнцийг зургаар буулга
Технологийн хөгжлийн ачаар зургийн аппаратыг орлох зүйл бидний ухаалаг утсанд бий. Xiaomi-г сонгох шалтгаануудын тоонд зүй ёсоор түүний камерын технологи багтах нь гарцаагүй. Redmi 10 утсыг жишээ болгон авч үзвэл уг утас нийт дөрвөн камертай бөгөөд тус бүр 50MP + 8MP + 2MP + 2MP үзүүлэлтийн Samsung мэдрэгч технологи бүхий линзтэй байдаг байна. Энэ нь 8160x6144 буюу 12 давхар байшин дээр та авсан зургаараа хэвлэл хийлгүүлэн тавьсан ч чанар алдахгүй тийм том чанартай зургийг буулгана гэсэн үг. Xiaomi утас дан ганц ажлуудыг тань хөнгөлөөд зогсохгүй аз жаргалтай дурсамжуудыг тодоор мөнхлөхөд ч тус болох болно.
Дээд зэргийн технологийг боломжийн үнээр
Супер Амолэд торох зүйлгүй цэвэр бүхэл дэлгэцийн туршлага, дөрвөлсөн 48 мега пиксел камер, хэрэглэхэд үнэхээр сонирхолтой гоёмсог MIUI үйлдлийн систем, 2 өдрийг хангалттай дааж чадахуйц 4000mAh-аас 6000 mAh хүртэлх асар том батарейнууд гээд л гүээ нээрээ xiaomi-ын батарейны технологи улам л супер болоод байх юм. Тэгээд түүнийг асар хурдан цэнэглэх 18w-100W цэнэглэлт зүгээр л таныг алмайруулна. Чанарын хувьд Samsung, IPhone-тай дүйцэх дээд стандарт үнийн хувьд Xiaomi-ын уриа үг болох “инновацыг хүн бүрд” буюу хамгийн байж болох дээд боломжийг асар хямдаар...
Дотоодын болон олон улсын загварын ялгаа
Дотоодын болон олон улсын загвар танд магад ямар ч ялгаагүй харагдах байх. Гэвч маш том ялгаатай. Жишээ нь Хятадад Google системийг ашиглах боломжгүй (хориглосон байдаг) тул Xiaomi брэндийн дотоодын загварын утаснууд Android үйлдлийн системтэй ч Google Play Store, Google Maps, G-mail зэргийг ашиглах боломжгүй утсыг дотоодод худалдаалдаг. Уг дотоодын загварууд бусад оронд шууд ашиглаж болохгүй сүлжээний түгжээтэй байх, Хятад болон Англи гэсэн зөвхөн хоёр хэлний сонголттой байдаг ч англи хэл дотроо хагас орчуулагдсан байдаг(ашиглахад төвөгтэй) сүлжээний асуудал алслагдмал орон нутгийн сүлжээнээс хамаараад байнга унах, тухайн оронд дотоод стандартын утсыг тус улсад service буюу үйлчилгээ авах боломжгүй, GPS системээсээ болоод байнга алдаж заадаг. Сонсоход энгийн асуудал юм шиг боловч хэрэглэдэг хүнд асар их төвөгтэй нь шууд л ойлгогддог. Яг ийм асуудлууд үүсээд албан ёсны газартаа хандахад танд хэлэх зүрх шимшрэм үгс бол “та авсан газартаа л ханддаа” гэдэг үгийг олон улсын албан ёсны төвүүд танд хэлнэ. Хэрхэн таних вэ гэвэл цаанаасаа андашгүй баглаа боодолтой байдаг нь global хувилбарыг танд шууд ялгахад дөхөм болно.
Хаанаас авах нь маш чухал
Өдөр тутмын хэрэглээг тань хангах утас бат бөх, гоёмсог мөн үргэлж таны туслах байж баталгаатай байх нь чухал. Энэ бол ухаалаг утас худалдан авахад анхаарах гол гурван шалгуур. Утасны баталгааг хувь хүнээс илүү албан ёсны дилер компани олгодог(Асуудал гарсан даруйд тэр дор нь хэрхэн шийдэх талаар зөвлөнө мөн шийднэ). Хувь хүмүүс танд лац баглаа боодол хөндөгдсөн магадгүй та анзаарвал элдэв жижигхэн гялгар наалттай байдаг энэ нь тус гар дамжсан газрын таних тэмдэг юм. Ер нь цоо шинэ утаснуудад ямар ч тийм наалт байдаггүй. Тийм учир та утас авахдаа онцгой анхаарах эсвэл албан ёсны төвөөс утас авахдаа лавлаж байх нь зөв. Танд төгс зохицох гоёмсог, бат бөх, баталгаатай Xiaomi брэндийн гар утсыг Xiaomi Mongolia албан ёсны дэлгүүрээс худалдан аваарай.
Comments