Та бүхэнд Redmi Note 10S утасны танилцуулгыг хүргэж байна.
Дизайн болон загвар
Redmi Note 10S нь тухайн оны эхээр гарсан Redmi Note 10-тай төстэй загвартай бөгөөд далайн цэнхэр өнгөтэйн дээр матте гадаргуутай учир гарт барихад үнэхээр эвтэйхэн юм.
178гр жинтэй 8.3мм зузаантай ба хэмжээний тухайд маргаангүй том боловч барихад эвтэйхэн. Мөн хурууны хээ уншигчийг унтраах/асаах товчин дээр байрлуулж өгсөн нь утасны түгжээг тайлахад илүү хялбар бөгөөд маш хурдан байдаг.
Дэлгэц
Xiaomi компани Redmi утаснуудаа үнэхээр гайхалтай дэлгэцээр тоноглосон байдаг ба Redmi Note 10S ч мөн адил. 6.43 инчийн амолед дэлгэц нь ханасан, тод буюу илүү гүн өнгө, хангалттай гэрэлтүүлгийг өгч чадна. Түүнчлэн энэ дэлгэц нь Netflix дээр видео үзэх, текст уншихад тун тохиромжтой. Урд камер нь дэлгэцийн дээд талд байрлах ба камерыг дэлгэцний гадна болон дотор талд оруулах боломжтой.
Үзүүлэлт ба гүйцэтгэл
8Gb санах ой болон 128GB багтаамжтай ба MediaTek Helio G95 процессор дээр ажилладаг. Энэ нь олон үйлдэл зэрэг хийх, тухайлбал 20 програм нэгэн зэрэг нээх, тэр ч байтугай хром дээрх табуудыг хооронд нь байнга сольж байх үед ч гэсэн үнэхээр хурдтай байх боломжийг олгож байгаа юм.
Хос симтэйгээс гадна SD карт уншдаг учир та өөрийн хэрэглээнд зориулан утасныхаа багтаамжийг нэмж болох юм.
Камер
Redmi Note 10S нь дөрвөлсөн камертай.
Portrait буюу хөрөг зураг бол энэхүү утасны онцлох давуу тал яалт ч үгүй мөн. Макро камерын тусламжтайгаар гол обьектийг илүү фокустай авч, бусад хэсгийг blur-дэх боломжтой болно.
Батерей
5000mAh бүхий том батерейтэй ба 33W турбо цэнэглэгчтэй. Бодит туршилтаар энэ утасны цэнэгийг өдрийн турш хэрэглээд ч бүрэн шавхаж чадаагүй юм. Дэлгэц нь 60 Гц-ээр хязгаарлагддаг тул батерейны ажиллах хугацаа нь гайхалтай байсан.
Бодит туршилтын үед Facebook ашиглах, утсаа шалгах, тоглоом тоглох, видео дуудлага хийх, вэб үзэх, зураг авах мөн Твиттер, Инстаграм ашиглаж байв. Мөн VSCO, Snapseed зэрэг зураг засварлах программ, note, Google doc, Gmail-ээс гадна утсаар ярихад ашигласан. Үүн дээр нэмээд Youtube, Netflix-ээр content үзэх, Spotify дээр дуу сонсож байлаа. Үнэхээр сайн батерей биш гэж үү.
Хэрэв таны хэрэглээ үүнээс бага бол та нэг удаагийн цэнэглэлтээр энэ утасны батерейг хоёр өдөр хүртэл зарцуулж болно гэдэг бол гайхалтай хэрэг юм.
Үйлдлийн систем
Redmi Note 10S нь хамгийн сүүлийн үеийн Google-ийн систем болох Android 11 дээр суурилсан MiUI 12.5 үйлдлийн системтэй. Хамгаалалт буюу мэдээллийн аюулгүй байдал сайжирсан, батерей зарцуулалт багассан зэрэг олон давуу талтай болсныг Redmi Note 10S-с мэдэрч болох юм.
Ерөнхийдөө энэхүү утасны давуу тал бол камер, батерей, багтаамж, дизайн нь юм. Харин 60Hz дэлгэц нь стандарт үзүүлэлт гэж үзэж болох боловч энэ нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт amoled дэлгэцтэй хослон илүү гайхалтай чадвартай болж байгаа учир үйлдвэрлэгчид зориуд 60Hz-ийн дэлгэцийг сонгосон гэж бодож байна. Үнийн хувьд ч тун боломжийн. Та Redmi Note 10S-ийг сонгосондоо огтхон ч харамсахгүй байх болно.
Comments