Таны цаг зав болоод ахуйн хэрэглээний эрчим хүч, усны хэрэглээг хэмнэдэг гал тогооны №1 туслах бол автомат аяга таваг угаагч юм. Бидний мэдэх аяга таваг угаагч бүгд л тавилганд бүтэн суурилуулж ашиглагддаг бүтээгдэхүүн байдаг бол Ми брэндийн шинэ загвар Mi Dishwasher 4 set нь суурилуулах шаардлагагүй минимал загварын автомат аяга таваг угаагч гэдгээрээ онцлог.
Яагаад заавал автомат аяга таваг угаагч гэж?
2007 онд Герман улсын Бонны их сургууль автомат аяга таваг угаагч гараар угаахтай харьцуулахад 80% бага ус ашигладаг гэдэг судалгаа гаргаж ирсэн байдаг бол, 2011 онд АНУ -ын Байгалийн нөөцийг хамгаалах зөвлөл (NRDC) энэхүү судалгааны үр дүнг баталж, шинэ аяга таваг угаагч машинууд нь Star Energy стандартад нийцсэн буюу 14-23 литр ус зарцуулдаг гэдгийг танилцуулсан юм.
Түүнчлэн өндөр градусаар ариутган хатаах үйлдэл нь нян бактери, вирусийг 99.9% устгаж, элдэв халдварт өвчнөөс сэргийлж чадна. Энэ нь автомат аяга таваг угаагчийг сонгох бас нэгэн том шалтгаан биш гэж үү?
Харин гараар угаахад ?
Их Британид усны хэрэглээг багасгах зорилготой ашгийн бус байгууллага болох Waterwise -ийн мэдээлснээр гараар аяга таваг угаах үед нэг минутын дотор цоргоноос урсах усны хэмжээ 2 литрээс 25 литр хүртэл байдаг байна. Ус бол үнэгүй, хязгааргүй хэрэглээ биш тул хэмнэлттэй байдлыг эрхэмлэх нь бидний ирээдүйдээ хийж буй томоохон хөрөнгө оруулалт юм.
Яагаад Mi dishwasher 4 set гэж?
Үнэт цагаа өөртөө зарцуулдаг ухаалаг хэрэглэгчиддээ зориулан Mi dishwasher 4 set-г 1,199,000-с 999,000 төгрөг болгон хямдруулж нэмээд бэлэг сонголтоор авах боломжийг олгож байна.
Comments